2011-03-04,18:03

Ээжүүддээ зориулсан Мэндчилгээ

Өөрийгөө хувилж хүн урласан
Өөгүй ээж минь ганц юм аа

Өрөө эмтэлж, цээжээ урсан
Өөдөсхөн ээж минь нэг юмаа
Уурлаж тандаа туньсан шигээ
Өрөөлд би гомдоогүй нь ичмээр
Уйлж таныг зовоосон шигээ
Өөр хэнийг ч шаналгаагүй нь жигшмээр
Эд, эс, бие цогцсоор чинь

Цаг хугацаа, гоо үзэсгэлэнгээр чинь
Тоймгүй жил тоглон наадсан бол

Тоомжиргүй хандсан цаг хугацаандаа
Таныхаа өмнө уучлал эрж байна


Ээждээ унших мөртүүд

Хэзээд надад тохиох хайр дурлалын төлөө
Хэзээ ч дахин заяахгүй таныгаа би гомдоож байсан
Хүсээд, гуйгаад эргэхгүй амьдралын хүрдийг
Хүний хүүгийн гартай хамт эргүүлсэн бол
Өөрийгөө би өөрөөсөө ургасан юм шиг эндүүрч
Өдрийн нарыг үүрд гийх юм шиг андуурч
Өд шиг хөнгөн хайраар тандаа хандсан бол
Өөртөө гэмшиж буй ухаарлыг минь ойлгооч
Өнгөрч бүдгэрсэн хормыг одоо би дурсаад яалтай
Элэгдэж, мөлийсөн өдрүүдийг өөрөөсөө би хайгаад ч яалтай
Өр зүрхний чинь гүн дэх харуусал гомдлыг цагаатгаж
Өнөөдрөөс эхлэн таныхаа бурхан болон гэрэлтье

бичсэн: Byambaa14 төрөл: Mendchilgee | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 3845

Сэтгэгдэл:

Надад үнэн их таалагдлаа.
Бичсэн: Зочин хэзээ: 16:23, 2017-09-24 | Холбоос | |
гоё шүү алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 16:18, 2013-03-07 | Холбоос | |
taalagdlaa
maaaaaash ih taalagdlaaa
Бичсэн: Zolboo (зочин) хэзээ: 21:23, 2012-03-12 | Холбоос | |
taalagdlaa
mash ih byarlalaa алга ташилт
Бичсэн: Zolboo (зочин) хэзээ: 21:17, 2012-03-12 | Холбоос | |
sn bnu bagshaa ярзайтал инээх bi say biletee harchlaa sn beldjaagaad shalgaltaa sn ugnuu angel urmiig chin hugalkyig bodno баяртай байна ih sn boljee гоё шүү
Бичсэн: Gerelmaa (зочин) хэзээ: 19:19, 2011-03-10 | Холбоос | |
их таалагдсан
баярлалаа багшаа би ээждээ уншиж өгсөн чинь их баярласан шүү тэврэлт
Бичсэн: MaRLa (зочин) хэзээ: 18:38, 2011-03-10 | Холбоос | |
Гоё шүлэг юм аа.Цээжилнэ ээ. Баярлалаа
Бичсэн: Puujee (зочин) хэзээ: 21:30, 2011-03-09 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)