7-р ангийнханд Л.Түдэв "Хорвоотой танилцсан түүх" зохиолоос
Чулуутай танилцсан минь
- Ээж ээ, надад тоглоом өгөөч! гэж би нэг өдөр гуйлаа. Ээж:
- Гол дээр оч! Тэнд чиний тоглоом бэлэн бий гэв. Би гол руу явлаа. Зуны дунд сарын үед бараг усгүй болон хатдаг мөртөө хаврын дунд сард хавь ойрыг усаар ундалж, эргээ халин шуугин шаагьдаг зантай, уулын догшин голын хөвөөнд манайх өөдөө уруугаа нүүдэллэн нутагладаг байлаа. Намайг гол дээр очиход айлын хүүхдүүд ямар нэг юм эрэх мэт чулуун дунд доош бөхийн явцгааж байлаа.
- Та нар юу хийж байгаа юм бэ? гэж би сониучлан асуув.
- Тоглоом гэж тэд амандаа хариуллаа.
- Ямар тоглоом? г...