2011-3-11,09:42

Хэлц үгийн тайлбар ба ойролцоо хэлц

1. Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ- үнэн шударга, сайн сайхан гэдэг нь юунд ч дийлдэшгүй хүчтэй гэсэн утгатай.
Ойролцоо хэлц нь:    Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.                Үнэн юм алд дэлэм, үгүй юм мухар сөөм
2. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
     Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
-   Гарцаагүй үнэний тухай үг нь аливаа хүнд тэр болгон тааламжтай сонсогддоггүй боловч үнэн  мөрөөр явах шиг үнэтэй юм байхгүй гэсэн утгыг илтгэсэн.
Ойролцоо хэлц нь: Давс шорвог боловч идээний амтанд тустай                       Үнэн үг чихэнд харш ч хэрэгт тустай
                                     Үнэн үг хатуу боловч хожмын амьдралд тустай                  Үхэр мал биеэнд харш ч амьдралд тустай

3. Ганцаас газар дүүрнэ
    Чимхээс атга дүүрнэ
- Юм үзэгдлийн өсөж хөгжих жам нь өчүүхэн багаас эхлэх бөгөөд өчүүхэн бага гэж бүү чамла, хичээн тордвоос өсөж олширно гэсэн утгатай
Ойролцоо нь:  Ганцаар газар дүүрнэ,                                   Дуслыг хураавал далай
                           Дуслаас далай болно
                                      Дуулсныг хураавал эрдэм
4. Урьдах юм ул болж
     Удаах нь зул болно -
Юмс үзэгдлийн шинэ нь хуучнаа үгүйсгэн хөгждөг жам хуультай гэсэн утгатай
Ойролцоо нь: Цаг цагаараа байдаггүй
                           Цахилдаг хөхөөрөө байдаггүй

5. Аавын хүү алагтай цоогтой
    Арын мод урттай богинотой
- Хүмүүсийн зан чанар, үзэл бодол, үйл ажиллагаа нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой тул бүгдийг нь адил мэтээр үзэж болохгүй.
Ойролцоо нь: Олон хүн сайнтай муутай
                           Ой мод урттай богинотой
6. Сохорын газар сохор
Доголонгийн газар доголон-
Ахуй нөхцөлд дасан зохицож, нийтийн ёс журмыг сахин амьдрах нь зүйтэй гэсэн утгатай.
Ойролцоо нь: Усыг нь уувал ёсыг нь дага                                  Ёс сөрвөл мохох
                                                                                                               Журам дагавад дэгжих
7. Нэг үхрийн эвэр доргивол
    Мянган үхрийн эвэр доргино-
Нэг хүний алдаа эндэгдэл өөр олон хүнд хор учруулна гэсэн утгатай
Ойролцоо нь: Нэг тэмээний хорголд                                          Буман хэргийн боолт нэг
                           Мянган тэмээ халтирна                                      Түмэн хэргийн түлхүүр нэг
8. Ороо нь ороогоороо
    Жороо нь жороогооороо
- Аливаа хүн нь өөрийн хэр хэмжээ, үзэл бодол, хүсэл сонирхолоороо ойр төсөөтэй хүнтэй холбоотой байдаг гэсэн утгатай.
Ойролцоо нь: Сайн нь сайнаараа
                           Муу нь муугаараа

9. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ
    Алт хийсэн ч сэгсэрнэ.
- Хүний хэлж ярьсан зүйлээс өөртөө ашигтайг авч чадахгүй хүн илжигтэй адил гэсэн үг
Ойролцоо нь: Тэнгэрийг магтаад ч нэмэргүй
                           Тэнэгийг хараагаад ч нэмэргүй

10. Амьд хүн аргатай
      Аргалын гал цогтой
- Хүн ямар ч бэрхшээлийг арга ухаанаар ялж чадах тул амьд байж, аятай тохитой амьдрахаас илүү зүйл үгүй гэсэн утгатай.
Ойролцоо нь: Амьд явбал алтан аяганаас ус ууна                                  Амьд хүн аргаа олно
                                                                                                                                Алтан хараацай үүрээ засна

11. Хүний эрхээр жаргахаар
       Өөрийн эрхээр зов-
Хүнд эрх чөлөө шиг үнэ цэнэтэй зүйл байхгүй бөгөөд эрх чөлөөтэй л байвал хэчнээн зовж зүдэрч байлаа ч гэсэн бусдын эрхэнд байснаас хавьгүй илүү гэсэн утгатай
Ойролцоо нь: Хүний эрхээр тос уухаар
                           Өөрийн эрхээр ус уу

12. Эрийг бүү бас
       Далайг бүү янд
- хүнийг голж шилж дорд үзэж болохгүй гэсэн утгатай
Ойролцоо нь: Дахан дор эр
                           Даахин дор хүлэг


бичсэн: Byambaa14 төрөл: Tani medlegin sand | (136) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 23986

Сэтгэгдэл:

Бичсэн: Saraa (зочин) хэзээ: 09:35, 2020-1-6 | Холбоос | |
Zuir ug baina chdee yoo soliotei
Бичсэн: Saraa (зочин) хэзээ: 09:33, 2020-1-6 | Холбоос | |
Buy orson ug helj tuslaach
Бичсэн: Enkhee (зочин) хэзээ: 09:29, 2020-1-6 | Холбоос | |
helts ug
Ugiin khachir bolgokh
Бичсэн: zochin (зочин) хэзээ: 08:53, 2019-12-17 | Холбоос | |
helts ug
Amaa medekh
Бичсэн: zochin (зочин) хэзээ: 08:52, 2019-12-17 | Холбоос | |
helts ug
Har amlakh
Бичсэн: zochin (зочин) хэзээ: 08:52, 2019-12-17 | Холбоос | |
helts ug
gar changa
Бичсэн: zochin (зочин) хэзээ: 08:51, 2019-12-17 | Холбоос | |
Saihniig harj sainiig edleh gej yu gesen ug ve
Бичсэн: Odko odko (зочин) хэзээ: 10:41, 2019-10-17 | Холбоос | |
миа
Бичсэн: Зочин хэзээ: 09:33, 2018-9-29 | Холбоос | |
ene chini bugdeeree zuir tsetsen ug yum bishuu
Бичсэн: enkhnaran (зочин) хэзээ: 10:08, 2018-9-3 | Холбоос | |
ene chini bugdeeree zuir ug yum bishiu
Бичсэн: enkhnaran (зочин) хэзээ: 10:07, 2018-9-3 | Холбоос | |
okkkkk
Бичсэн: Зочин хэзээ: 01:02, 2018-7-4 | Холбоос | |
Tsag agaar shinjihtei holbootoi helts ug oruulaach
Бичсэн: Зочин хэзээ: 05:38, 2018-5-22 | Холбоос | |
Ам тостох хэлцийг хэлж туслач
Бичсэн: Зочин хэзээ: 04:55, 2018-5-20 | Холбоос | |
Tolgoi orson helts ug helj tuslaach
Бичсэн: Зочин хэзээ: 09:54, 2018-5-7 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих

Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 
idiomatic-dormant