2014-01-17, 14:20

7-р ангийнханд Л.Түдэв "Хорвоотой танилцсан түүх" зохиолоос


Чулуутай танилцсан минь

-       Ээж ээ, надад тоглоом өгөөч! гэж би нэг өдөр гуйлаа. Ээж:

-       Гол дээр оч! Тэнд чиний тоглоом бэлэн бий гэв. Би гол руу явлаа. Зуны дунд сарын үед бараг усгүй болон хатдаг мөртөө хаврын дунд сард хавь ойрыг усаар ундалж, эргээ халин шуугин шаагьдаг зантай, уулын догшин голын хөвөөнд манайх өөдөө уруугаа нүүдэллэн нутагладаг байлаа. Намайг гол дээр очиход айлын хүүхдүүд ямар нэг юм эрэх мэт чулуун дунд доош бөхийн явцгааж байлаа.

-       Та нар юу хийж байгаа юм бэ? гэж би сониучлан асуув.

-       Тоглоом гэж тэд амандаа хариуллаа.

-       Ямар тоглоом? г...

бичсэн: Byambaa14 төрөл: Unshih zohiol | (268) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 34365
2011-03-09, 15:40

Уильям Шекспир "Лир ван"


Ван Лирийн Ордны ёслолын танхим
(Кент, Глостер, Эдмонд гурав орж ирнэ)
Кент:
Корнуэлийн вангаас Альбанын ван, манай
байсан юм.
ванд илүү таалагддаг гэж бид бодож
Глостер:
Бид ер нь л тэгж бодож байсан. Харин одоо улсаа хуваагаад ирэх дээр хэнийг илүү
таалдаг нь огт мэдэгдэхээ больчихлоо. Газрын их бага, сайн муу нь яг тэнцүүхэн, тэр
нь сайн, энэ нь тусгүй гэж ялгахын аргагүй юм.
Кент:
Энэ таны хүү юү милорд?
Глостер:
Энэ хүүгийн ертөнцөд мэндэлсэн нь надтай хамаатай. Энүүнийгээ ярихаар би
учиргүй ичиж нүүр улайдаг байсан. Одоо бүр дасчихжээ.
Кент
Юу гэсэн үг вэ?
Глостер:
Энүүний эх, нөхрөө гэртээ оруулж амжааг...
бичсэн: Byambaa14 төрөл: Unshih zohiol | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2759