2011-03-11, 09:42

Хэлц үгийн тайлбар ба ойролцоо хэлц

1. Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ- үнэн шударга, сайн сайхан гэдэг нь юунд ч дийлдэшгүй хүчтэй гэсэн утгатай.
Ойролцоо хэлц нь:    Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.                Үнэн юм алд дэлэм, үгүй юм мухар сөөм
2. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
     Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
-   Гарцаагүй үнэний тухай үг нь аливаа хүнд тэр болгон тааламжтай сонсогддоггүй боловч үнэн  мөрөөр явах шиг үнэтэй юм байхгүй гэсэн утгыг илтгэсэн.
Ойролцоо хэлц нь: Давс шорвог боловч идээний амтанд тустай                       Үнэн үг чихэнд харш ч хэрэгт тустай
                           ...
бичсэн: Byambaa14 төрөл: Tani medlegin sand | (143) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 30741