2011-03-11,09:42

Хэлц үгийн тайлбар ба ойролцоо хэлц

1. Уулын чинээ харыг туулайн чинээ цагаан дийлнэ- үнэн шударга, сайн сайхан гэдэг нь юунд ч дийлдэшгүй хүчтэй гэсэн утгатай.
Ойролцоо хэлц нь:    Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ.                Үнэн юм алд дэлэм, үгүй юм мухар сөөм
2. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй
     Үхэр унасан хүнд нохой өшөөтэй
-   Гарцаагүй үнэний тухай үг нь аливаа хүнд тэр болгон тааламжтай сонсогддоггүй боловч үнэн  мөрөөр явах шиг үнэтэй юм байхгүй гэсэн утгыг илтгэсэн.
Ойролцоо хэлц нь: Давс шорвог боловч идээний амтанд тустай                       Үнэн үг чихэнд харш ч хэрэгт тустай
                                     Үнэн үг хатуу боловч хожмын амьдралд тустай                  Үхэр мал биеэнд харш ч амьдралд тустай

3. Ганцаас газар дүүрнэ
    Чимхээс атга дүүрнэ
- Юм үзэгдлийн өсөж хөгжих жам нь өчүүхэн багаас эхлэх бөгөөд өчүүхэн бага гэж бүү чамла, хичээн тордвоос өсөж олширно гэсэн утгатай
Ойролцоо нь:  Ганцаар газар дүүрнэ,                                   Дуслыг хураавал далай
                           Дуслаас далай болно
                                      Дуулсныг хураавал эрдэм
4. Урьдах юм ул болж
     Удаах нь зул болно -
Юмс үзэгдлийн шинэ нь хуучнаа үгүйсгэн хөгждөг жам хуультай гэсэн утгатай
Ойролцоо нь: Цаг цагаараа байдаггүй
                           Цахилдаг хөхөөрөө байдаггүй

5. Аавын хүү алагтай цоогтой
    Арын мод урттай богинотой
- Хүмүүсийн зан чанар, үзэл бодол, үйл ажиллагаа нь өөр өөрийн өвөрмөц онцлогтой тул бүгдийг нь адил мэтээр үзэж болохгүй.
Ойролцоо нь: Олон хүн сайнтай муутай
                           Ой мод урттай богинотой
6. Сохорын газар сохор
Доголонгийн газар доголон-
Ахуй нөхцөлд дасан зохицож, нийтийн ёс журмыг сахин амьдрах нь зүйтэй гэсэн утгатай.
Ойролцоо нь: Усыг нь уувал ёсыг нь дага                                  Ёс сөрвөл мохох
                                                                                                               Журам дагавад дэгжих
7. Нэг үхрийн эвэр доргивол
    Мянган үхрийн эвэр доргино-
Нэг хүний алдаа эндэгдэл өөр олон хүнд хор учруулна гэсэн утгатай
Ойролцоо нь: Нэг тэмээний хорголд                                          Буман хэргийн боолт нэг
                           Мянган тэмээ халтирна                                      Түмэн хэргийн түлхүүр нэг
8. Ороо нь ороогоороо
    Жороо нь жороогооороо
- Аливаа хүн нь өөрийн хэр хэмжээ, үзэл бодол, хүсэл сонирхолоороо ойр төсөөтэй хүнтэй холбоотой байдаг гэсэн утгатай.
Ойролцоо нь: Сайн нь сайнаараа
                           Муу нь муугаараа

9. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ
    Алт хийсэн ч сэгсэрнэ.
- Хүний хэлж ярьсан зүйлээс өөртөө ашигтайг авч чадахгүй хүн илжигтэй адил гэсэн үг
Ойролцоо нь: Тэнгэрийг магтаад ч нэмэргүй
                           Тэнэгийг хараагаад ч нэмэргүй

10. Амьд хүн аргатай
      Аргалын гал цогтой
- Хүн ямар ч бэрхшээлийг арга ухаанаар ялж чадах тул амьд байж, аятай тохитой амьдрахаас илүү зүйл үгүй гэсэн утгатай.
Ойролцоо нь: Амьд явбал алтан аяганаас ус ууна                                  Амьд хүн аргаа олно
                                                                                                                                Алтан хараацай үүрээ засна

11. Хүний эрхээр жаргахаар
       Өөрийн эрхээр зов-
Хүнд эрх чөлөө шиг үнэ цэнэтэй зүйл байхгүй бөгөөд эрх чөлөөтэй л байвал хэчнээн зовж зүдэрч байлаа ч гэсэн бусдын эрхэнд байснаас хавьгүй илүү гэсэн утгатай
Ойролцоо нь: Хүний эрхээр тос уухаар
                           Өөрийн эрхээр ус уу

12. Эрийг бүү бас
       Далайг бүү янд
- хүнийг голж шилж дорд үзэж болохгүй гэсэн утгатай
Ойролцоо нь: Дахан дор эр
                           Даахин дор хүлэг


бичсэн: Byambaa14 төрөл: Tani medlegin sand | (143) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 30713

Сэтгэгдэл:

U77
Zarim ni baihgui haij baigaa zuil maini baihgui bna


Бичсэн: Tttt хэзээ: 19:02, 2024-03-20 | Холбоос | |
Нүүр буруулах
Бичсэн: Зочин хэзээ: 22:03, 2024-02-26 | Холбоос | |
Хорголоо тоолох
Бичсэн: Зочин хэзээ: 23:20, 2023-09-17 | Холбоос | |
Pp
Nice
Бичсэн: Pls хэзээ: 18:30, 2023-09-06 | Холбоос | |
Nice
Бичсэн: Зочин хэзээ: 10:58, 2022-10-18 | Холбоос | |
Nice
Nice
Бичсэн: Зочин хэзээ: 21:11, 2022-05-02 | Холбоос | |
Hi uneheer heregtei zuil bno
Бичсэн: Tergel legreT (зочин) хэзээ: 10:14, 2022-04-27 | Холбоос | |
Бичсэн: Saraa (зочин) хэзээ: 21:35, 2020-01-06 | Холбоос | |
Zuir ug baina chdee yoo soliotei
Бичсэн: Saraa (зочин) хэзээ: 21:33, 2020-01-06 | Холбоос | |
Buy orson ug helj tuslaach
Бичсэн: Enkhee (зочин) хэзээ: 21:29, 2020-01-06 | Холбоос | |
helts ug
Ugiin khachir bolgokh
Бичсэн: zochin (зочин) хэзээ: 20:53, 2019-12-17 | Холбоос | |
helts ug
Amaa medekh
Бичсэн: zochin (зочин) хэзээ: 20:52, 2019-12-17 | Холбоос | |
helts ug
Har amlakh
Бичсэн: zochin (зочин) хэзээ: 20:52, 2019-12-17 | Холбоос | |
helts ug
gar changa
Бичсэн: zochin (зочин) хэзээ: 20:51, 2019-12-17 | Холбоос | |
Saihniig harj sainiig edleh gej yu gesen ug ve
Бичсэн: Odko odko (зочин) хэзээ: 22:41, 2019-10-17 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)